Лхагва, 2025-01-08, 4:29 AM
Компьютер сургалтын төв
Тавтай морил Зочин | RSS
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Үндсэн цэс

Мэдээний төрөл
Элдэв сонин [5]
Ном, сэтгүүл [1]
Сонирхолтой зураг [2]
Бусад [3]
Технологи [4]
Файлын сан [7]
Хичээл [14]

Chat
200

Санал асуулга
Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт сайн уу?
Нийт хариултууд: 30

Зүгээр суухаар

Нүүр хуудас » 2012 » Нэгдүгээр сар » 5 » Notebook-ний цэнэгийг хэрхэн хадгалах вэ?
Notebook-ний цэнэгийг хэрхэн хадгалах вэ?
10:07 AM


Алхам 1:


Шаардлагагүй олон тоног төхөөрөмжүүдийг үргэлж компьютертаа залгахаас зайлс хийх. Тэр дундаа нэмэлт гэрэлтүүлэгтэй MP3, MP4, зөөврийн хатуу диск, нэмэлт хулгана, вэб камер мөн бусад USB оролттой тоног төхөөрөмжүүд нь таны батерейг маш түргэн хугацаанд дуусгадаг бөгөөд тэр тусмаа бүгдийг нь нэгэн зэрэг ажиллуулсан тохиолдолд батерейны цэнэгээ удаан барихад муугаар нөлөөлдөг байна.

Алхам 2:

Та компьютерийнхаа батерейг аль болох сэрүүн газарт байлгаарай. Халуун бүгчим байдалд түүнийг байлгах нь цэнэгээ аажим аажмаар түргэн алддаг болоход хүргэх муу нөлөөтэй юм. Та батерейгаа аль болох нарны шууд тусгалтай газар орхиж явах мөн халуун гадарга дээр  тавихаас зайлс хийгээрэй.

Алхам 3:

Та батерейгаа хагасалж цэнэглэхээс бүрэн гүйцэд цэнэглэхээс илүү дээр гэж үзэх хэрэгтэй. Учир нь хагасалж цэнэглэвэл мэдээж цэнэг хурдан дуусна харин түүний дараа та ахиад л цэнэглэх шаардлага гарна. Ингэж олон дахин цэнэглэх нь таны батерейг цэнэгээ түргэн алдахад хүргэх нь байна.

Алхам 4:

Та аль болох тухайн батерейг үйлдвэрлэн гаргагчийн зөвлөгөөг батерейн дээрх owner"s manual гэсэн булангаас анхаарлаа хандуулан уншиж тэрхүү зөвлөгөөг нь сахих нь хамгийн сайн арга юм. Яагаад гэвэл үйлдвэрлэгч нар нь олон жилийн нөр их туршлагатай байх нь тодорхой бөгөөд яавал өөрсдийнхөө барааг улам сайжруулах мөн чанарыг шинэхэн хэвээр нь байлгах талаас бүх мэдээллийг өгч чадах нь мэдээж.

Алхам 5:

Гэрлийг нь багасгах. Зөөврийн компьютерийн цэнэгийг юу ч үгүй сорчихдог гол зүйл бол дэлгэцийн гэрэл юм. Ялангуяа одоо үеийн зөөврийн компьютерууд дэлгэц маш хүчирхэг болсонтой холбоотой дэлгэцийн гэрэлтүүлэг их болсон. Тэрхүү их Гэрлийг багасгах нь та өөрийнхөө компьютерийн батерейг хамгаалж багаа нэгэн чухал алхам юм.

Алхам 6:

Та батерейгаа сардаа нэг удаа ч гэсэн цэнэгийг нь юу ч үгүй болтол нь дуусгаад дараа нь бүрэн гүйцэд цэнэглэж байгаарай. Үргэлж батерейг цэнэглэгчтэй нь орхиж цэнэглэх нь батерейны багтаамжид муугаар нөлөөлдөг байна.

www.Kt.mn
Мэдээний төрөл: Технологи | Үзсэн: 1243 | Мэдээг нэмсэн: dum-ctc | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт санал: 0
Зөвхөн Бүртгэлтэй хэрэглэгчид санал бичнэ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн булан
Тавтай морил Зочин


Календар
«  Нэгдүгээр сар 2012  »
НяДаМяЛхПүБаБя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Хайх

Холбоос

Тоолуур

Нийт : 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0

Powered by uCoz -->
Copyright Э.Ононтуул © 2025