Даваа, 2025-01-06, 8:12 PM
Компьютер сургалтын төв
Тавтай морил Зочин | RSS
Нүүр хуудас Төвийн танилцуулга Бүртгүүлэх Нэвтрэх
БХИС-ийн эрхэм зорилго: Эрдэм шинжилгээ, сургалтын ажил үйлчилгээний чанараар манлайлсан өрсөлдөх, хөрвөх боломжтой чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг суралцагч их сургууль болно. КСТ-ийн зорилго: Сургалтын чанараар тэргүүлэгч эрдэмлэг хамт олон болно.
Үндсэн цэс

Мэдээний ангилал
Элдэв сонин [5]
Ном, сэтгүүл [1]
Сонирхолтой зураг [2]
Бусад [3]
Технологи [4]
Файлын сан [7]
Хичээл [14]

Chat
200

Санал асуулга
Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт сайн уу?
Нийт хариултууд: 30

Certification
IPv6 Certification Badge for Onontuul


КОМПЬЮТЕР СУРГАЛТЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус төв нь 1992 оноос эхлэн Физик Математикийн тэнхимийн харъяанд Монголын анхны Monel компьютер 8 ширхэгтэйгээр багш Энэбиш ажиллуулж эхэлсэн. БХЯ-ны Тооцоолох төвийн шууд удирдлаганд байж тус төвийн дарга, ахмад Б.Дорж төвийн даргын үүргийг хавсарган гүйцэтгэж байлаа. 1994 оноос Сургалтын бодлого зохицуулалтын албанд харьяалагдах болж, Ж.Алимаа, Ч.Алтанцэцэг, ахмад И.Ерөөлцэнгэл нар багшаар ажилласан. 1995 оноос програмчлалын багшаар Л.Оюунцэцэг, өгөгдлийн сангийн багшаар Жаргалсайхан, багш Д.Оюунцэцэг нар ажиллаж Холбооны тэнхим, Физик Математикийн тэнхимд тус тус харъяалагдаж байсан. 1998 онд дэд хурандаа Л.Цэдэвсүрэн "ЦИС-ийн компьютерийн дотоод сүлжээг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл – Дотоод сүлжээ” сэдэвт судалгааны тайлан бичиж ЦИС-ийн дотоод сүлжээний зорилго, бүтэц, өгөгдлийн сангийн зохион байгуулалт, бүтэц, харилцан уялдаа холбоо зэргийг тодорхойлжээ. 1999 онд ЦИС-ийн орон тоо, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд биеэ даасан "Тооцоолох төв” болон байгуулагдаж анхны төвийн даргаар дэд хурандаа Л.Цэдэвсүрэн, мэдээллийн бааз хөтлөгч – оператороор Одгэрэл нар ажиллаж эхэлжээ. Дээр дурьдсан судалгааны ажлын хүрээнд ЦИС-ийн компьютерийн дотоод сүлжээ байгуулагдаж, БХ салбарын боловсон хүчинд мэдээлэл – технологийн хичээл заах багш нарын цагийн ачаалал ихэссэнтэй уялдуулан компьютерийн сургалтыг Физик Математикийн тэнхимээс тусгаарлаж Тооцоолох төвд харъяалуулан "Мэдээлэл, Компьютер, Сургалтын Төв” болгон өргөтгөн зохион байгуулсан түүхтэй. 2000 оноос БХИС-ийн орон тоо бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Компьютер, мэдээлэл, сургалтын төв болж, төвийн даргаар дэд хурандаа Л.Цэдэвсүрэн, Ж.Алимаа, Дайчинхүү, Б.Ганцэцэг, ахлах дэслэгч Б.Баярбат, ахмад Л.Оюунцэцэг нар ажиллаж байлаа. Манай төв нь
  • дипломын, бакалаврын, магистрантурын, докторантурын түвшиний компьютерийн сургалт;
  • Багш, эрдэмтэн шинжилгээний ажилтан, оюутнуудад дотоод сүлжээний үйлчилгээ;
  • Багш, эрдэмтэн шинжилгээний ажилтан, оюутнуудад гадаад буюу интернэтийн сүлжээний үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 
Одоо тус төвийн даргаар Д.Оюунцэцэг, зөвлөх багшаар доктор, дэд профессор, хошууч Л.Оюунцэцэг, ахлах багшаар Э.Ононтуул, К.Гэрэлчимэг, багшаар Н.Норовсүрэн, Д.Буян-Өлзий, Д.Анхбаяр, О.Цогзолбоо, Э.Ариунзул нар ажиллаж байгаагаас доктор 1, магистр 3 байна. Манай төв нь Батлан Хамгаалах Удирдлагын академи, Цэргийн Инженерийн сургууль, Цэргийн командын сургууль, Цэргийн Хөгжмийн сургууль, Ахлагчийн сургууль, докторантур, магистрантур, бакалаврын дамжаанд компьютерийн сургалтыг дипломын, бакалаврын, магистрантур, докторантурын түвшинд 2-6 кредит цагийн багтаамжтайгаар явуулж байна. Тухайлбал "Компьютер 1” (3 кредит), "Компьютер 2” (3 кредит) цагийн хичээлийг зааж байсан бол 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн заавал судлах "Мэдээллийн технологи, мэдээллийн систем”, мэргэжлийн суурь "Програмчлалын хэл С”, "Өгөгдлийн сан”, "Компьютерийн сүлжээ”, "Үүрэн системийн загварчлал, оновчлол”, "AutoCad програм", "Visual програмчлал" хичээлүүдийг зааж байна. Манай төв нь компьютерийн сургалтын 4 танхимтайгаас 3 нь БНСУ-ын тусламжаар байгуулагдсан. Тухайлбал 2000 онд Pentium I бүхий компьютерийн анхны Pentium компьютертэй танхим, сургуулийн нөөц бололцоогоор 2001 онд Pentium IV компьютер бүхий компьютерийн 2 танхимийг, 2002 онд БНСУ-ын E-Machine маркийн Pentium III компьютер, улмаар 2007 оны 08 дугаар сард БНСУ-ын KOMEX группын тусламжаар Lenovo маркийн хамгийн сүүлийн үеийн 30 компьютертэй 2 танхимийг иж бүрнээр байгуулж дотоод болон интернэтийн сүлжээнд цагийн хязгаарлалтгүйгээр холбогдож байна. Одоо манай төв серверийн зориулалттай 2 компьютер, албан хэрэгцээ болон сургалтын зориулалттай 80 гаруй компьютертэй, бусад дагалдах техник хэрэгсэлтэй БХИС-ийн томоохон төвүүдийн нэг болоод байна.


Хэрэглэгчийн булан
Тавтай морил Зочин


Календар
«  Нэгдүгээр сар 2025  »
НяДаМяЛхПүБаБя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Цаг агаар
Хайх

Холбоос

Тоолуур
Зочин

Үргэлж инээмсэглэж яваарай

Powered by uCoz -->
Copyright Э.Ононтуул © 2025