Лхагва, 2025-01-08, 4:14 AM
Компьютер сургалтын төв
Тавтай морил Зочин | RSS
Нүүр хуудас Бүртгүүлэх Нэвтрэх
Үндсэн цэс

Мэдээний төрөл
Элдэв сонин [5]
Ном, сэтгүүл [1]
Сонирхолтой зураг [2]
Бусад [3]
Технологи [4]
Файлын сан [7]
Хичээл [14]

Chat
200

Санал асуулга
Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт сайн уу?
Нийт хариултууд: 30

Зүгээр суухаар

Нүүр хуудас » 2012 » Тавдугаар сар » 10 » DVD-нээс 1000 дахин их багтаамжтай оптик диск
DVD-нээс 1000 дахин их багтаамжтай оптик диск
5:18 AM


Японы Токио их сургуулийн эрдэмтэд DVD-ээс 1000 дахин, Blu-ray дискнээс 200 дахин их багтаамж бүхий оптик диск бүтээсэн байна. Энэ шинэ дискэнд олон төрлийн цахилгаан бүтээгдэхүүнүүдэд өргөн ашиглагддаг түгээмэл материал болох титанийн давхар исэлийг ашиглажээ. Профессор Окоши Шиничигийн удирдсан судалгааны багийнхны хийсэн туршилтаар ердийн нөхцөлд хар өнгөтэй байдаг уг материалийг лазерийн гэрлийн үйлчлэлд оруулахад хүрэн өнгөтэй болж хувирсан байна.

Ингэснээр титанийн давхар исэлийн цахилгаан дамжуулагч чадвар нь алдагдаж хагас дамжуулагч болон хувирсан бөгөөд оптик диск хэлбэрээр ашиглах боломж бүрджээ. Шинэ дискний туршилтын хувилбарыг 5 нанометр хэмжээтэй талст хэлбэрээр бүтээсэн байна. Энэ дискэнд ашиглагдах материалын онцлог давуу тал нь үнийн хувьд хямд бөгөөд одоогоор хэрэглэгдэж байгаа DVD болон Blu-ray дискнээс илүү хямд өртөгөөр үйлдвэрлэх боломжтой ажээ. Судалгаа хийсэн эрдэмтэд аль хэдийн үйлдвэрлэгч нартай ярилцаж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд нийтийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа юм байна.

Мэдээний төрөл: Технологи | Үзсэн: 2022 | Мэдээг нэмсэн: dum-ctc | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт санал: 0
Зөвхөн Бүртгэлтэй хэрэглэгчид санал бичнэ.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн булан
Тавтай морил Зочин


Календар
«  Тавдугаар сар 2012  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Хайх

Холбоос

Тоолуур

Нийт : 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0

Powered by uCoz -->
Copyright Э.Ононтуул © 2025