Сүүлийн үед USB
flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар
нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний
автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт
дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна.
Харин үүнээс хамгаалах арга бол автоматаар ажиллах үйлдлийг
хаах арга юм. Хэрхэн хаах вэ.Та Windows
TweakUI гэсэн программтай бол түүнийгээ ашиглан хэрхэн хялбархан хааж
болох талаар танилцуулъя. Windows TweakUI багаж нь Microsoft company-н
PowerToys for Windows багажийн нэг юм.
Зураг дээр
харагдаж байгаа шиг My Computer ->Autoplay->Drives руу орж бүх дискнүүдийн
урд чагтыг болиулаад Apply товч дараарай.
Эсвэл My
Computer ->Autoplay->Types руу орж чагтуудыг болиулаад Apply дарж болно.
Ингээд л боллоо. Та TweakUI багажийг ашиглан өөр нэлээд олон янзын
тохиргоонуудыг хийж болно.
Хэрвээ танд энэ
программ байхгүй бол өөр нэг арга бий.Энэ арга нь gpedit ашиглах арга юм. Start
-> Run… (Windows logo+R) нээгээд gpedit.msc гэж бичихэд Group Policy
гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative
Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олоод нээж тохиргоог
enable болгож сонгоод OK дарж болно.
За ингээд
Flash дискээр тархагч вирусээс ямар нэгэн хэмжээгээр хамгаалагдлаа.
|